English

ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ, УГСРАЛТ

Гүйцэтгэсэн төслүүд:

“Улаанбаатар хотын Олон Улсын шинэ Нисэх Онгоцны Буудал барих төсөл”-ийн дулааны станц, дулааны шугам сүлжээний угсралтын төсөл

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох “MON-P8” хөнгөлөлттэй зээлийн санхжүүжилтээр баригдаж  буй “Улаанбаатар хотын Олон Улсын Шинэ Нисэх онгоцны буудал барих төсөл”-ийн дулааны станц, дулааны шугам сүлжээний  угсралтын ажлын тендерт МЭЗ ХХК-тай түншлэлээр оролцон шалгарч, 2014 онд Самсунг ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллалаа. МЭЗ ХХК нь төслийн дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн ба РЭС ХХК нь үл нэвтрэх сувагт ф530мм-ийн диаметрийн  3,5км хос шугам, нэвтрэх сувагт ф430мм-ийн  1,7км хос шугам, 20 ширхэг дулааны худаг, 10 ширхэг ус юүлэх худаг, 7 барилга байгууламжинд дулаан өгөх ф45-219мм-ийн диаметрийн шугам хоолойн угсралтын ажил гүйцэтгэн  2017 оны 1-р сард ИНЕГ, ЭХЯ-аас томилогдсон улсын комисст хүлээлгэн өглөө.  

Уулын баяжуулах Эрдэнэт ХХК-ний эргэлтийн усны III-р шугамын угсралтын ажил

Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутагт байрлах  Эрдэнэт үйлдвэрийн захиалгаар Ф1020 мм голчтой,  6,2 км урттай эргэлтийн усны III шугамын угсралтын ажлыг 2015-2016 онуудад  чанарын өндөр түвшинд гүйцэтгэж  2016 оны 6-р сард захиалагчид хүлээлгэн өгөв.

Хаяг

УБ хот Сүхбаатар дүүрэг 5-р хороо Үндсэн Хуулийн гудамж Монгол Даатгалын байр 501 тоот

Утас

Утас : +976 11-320456
Факс: +976-11-320456

E-mail

respower67@gmail.com
info@respower.mn