English

АВТО ЗАМ БАРИЛГA

2012 оноос эхлэн  нийт 100 гаруй ажилтан, албан хаагчид, үүнээс 26 инженер техникийн ажилтан, 20 гаруй техник, машин механизм,  асфальтны үйлдвэр, хөрс холигч үйлдвэр, чулуу бутлуурын цех, хээрийн лаборатори, кемпийн барилга байгууламжтайгаар замын барилгын ажил эрхэлж ирлээ.

Гүйцэтгэсэн төслүүд:

  Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, Цант уулын уурхайгаас Таван Толгой-Гашуун Сухайтын замтай нийлэх 36,8 км авто замын ажил

2012 оны 3-р сараас “МӨНХ НОЁН СУВАРГА” ХХК-ийн захиалгаар Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт байрлах Цант уулын уурхайгаас Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн замтай нийлж буй хүчитгэсэн суурьтай, 36,8км асфальтан хүнд даацийн авто замын барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллан 2013 оны 10-р сард замын хөдөлгөөнийг нээж, 2015 оны 10 дугаар сард Улсын комисст хүлээлгэн өгсөн болно.  

“Чингис хаан” ОУНБ-ын аэродромд  9 агаарын хөлгийн  зогсоолын өргөтгөлийн ажил

2016 оны 7 дугаар сард Монгол Улсад зохиогдсон  АСЕМ-ын Дээд хэмжээний  XI дэх уулзалтанд зориулан  нисэх буудлын үйлчилгээг сайжруулах бэлтгэл ажлын хүрээнд “ЧИНГИС ХААН” ОУНБ-ын аэродромд шинээр агаарын хөлгийн 9 зогсоолыг хүчитгэсэн цемент бетон хучилтаар өргөтгөх ажлыг 100 гаруй ИТА болон туслах ажилтнууд, 40 гаруй машин механизмтайгаар 2015 оны 7-р сарын 25-наас 2015 оны 11-р сарын 04-ны хооронд богино хугацаанд чанарын өндөр түвшинд  гүйцэтгэн, ИНЕГ-аас томилогдсон комисст хүлээлгэн өглөө.

  • Улаанбаатар хотын Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны Буудлын төсөл

2016 онд  Улаанбаатар хотын Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны Буудлын төслийн Ус зайлуулах байгууламжийн хажуугийн далан, гэрэлтүүлгийн цамхаг, дулаан түгээх дэд станц болон цахилгаан түгээх дэд станцын асфальт бетон хучилтын ажлыг амжилттай гүйцэтгэж Самсунг ХХК-д хүлээлгэн өглөө.

  • NUBIA төсөл: Үерийн хоолой болон трапезан шуудууны ажил

Хөшигийн хөндийн NUBIA төслийн  авто замын доогуурх үерийн усны хоолой болон трапезан шуудууны ажлыг 2016 оны 4-р сарын 1-ээс 6-р сарын 25-ны хооронд туслан гүйцэтгэгч “Баганат Эрчим” ХХК-ийн хамтаар хийж гүйцэтгэв. Хийгдэх ажлын хүрээнд Junction A болон B хэсэгт үерийн усны хоолой болон трапезан шуудууны газар шорооны ажлыг гүйцэтгэж буталсан чулуун суурь дэвсэн, нягтруулалт, арматур, бетон цутгалт, бетон цутгалтын ажлуудыг хийлээ.

 

  • Өмнөговь аймаг, Таван Толгой уурхайгаас - Гашуун Сухайт чиглэлийн 239 км авто замын 0 км-60 км хэсгийн зам засварын ажил, Багц -1

2018 онд “Эрдэнэс Монгол” ХХК-аас зарласан Өмнөговь аймгийн Таван Толгой уурхайгаас Гашуун Сухайт чиглэлийн 239 км авто замын 0 км-60 км /1-р багц/ хэсгийн зам засварын ажлын тендерт шалгарсан. Уг ажлыг гүйцэтгэхэд 60 гаруй инженер техникийн, мэргэжилийн болон туслах ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэн зохих журмын дагуу комисст хүлээлгэн өгөв.

 

  • Таван Толгойн уурхайгаас Гашуун Сухайтын боомт хүртэлх ПК17+200-17+900 хоорондох, ПК 59+900 -д далан шинээр өндөрлөх, хос хоолой хийх авто замын ажил

Мөн 2018 онд Өмнөговь аймагт үргэлжлэн орсон бороо, үерийн улмаас шинээр үүссэн авто замын эвдрэлийг засах ажлын гэрээг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-тай байгуулан Таван Толгойн уурхайгаас Гашуун Сухайтын боомт хүртлэх авто замын ПК17+200-с 17+900-ийн хооронд далан өндөрлөх, хос хоолой хийх, ПК 59+900-д хос хоолой хийх зэрэг ажлыг гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өглөө

Хаяг

УБ хот Сүхбаатар дүүрэг 5-р хороо Үндсэн Хуулийн гудамж Монгол Даатгалын байр 501 тоот

Утас

Утас : +976 11-320456
Факс: +976-11-320456

E-mail

respower67@gmail.com
info@respower.mn